Mongolian Brands

https://cdn.zochil.shop/391a5d69-eb7d-43d2-971c-18a279ee861e.png

Мөнгөн Талст Урлан

Хаш шигтгээтэй, алтан шармал хусуур сойз

Бүтээгдэхүүний мэдээлэл

3,501,800₮

Бүтээгдэхүүний тайлбар

Орос дээд зэргийн хаш шигтгээтэй, хурдан морины тарнитай ум хар модон ХУСУУР, СОЙЗ

Хурдан морийг хусахад учир их бий. Адууны хэлбэр хийцнээс болоод морины нуруу өөр өөр байх ба арьс нь нимгэн зузаанаас шалтгаална. Ир багатай хусуураар аль болох хусах хэрэгтэй учир нь хусахын тоогоор морины мах хорогдож байдаг. Уралдаж ирсэн морины гэдсийн мөн цээжийг нь сайн хусах хэрэгтэй. Ингэснээр суга нь бүрэн тэнийдэг. Давхар уяатай мориний зоог сайн хусаж байх нь сайн байдаг. Хайлмагтсан зоотой, давхар матаас ихтэй, махны чанар зөөлөн эм махтай адууг ийм адууг их хусах хэрэггүй байдаг. (www.zms.mn, Монгол Улсын Тод манлай уяач, гавъяат малчин Д.Онон)

  • Хурдан морины толгойг нарийн сойзоор цэвэрлэнэ. Бүдүүвтэр сойзоор хөлс, бохирыг арилгана. (www.todmagnai.mn/n/w5)
  • Хусуурны урт: 47см
  • Сойзны урт: 23см
  • Дархны хийц: 100% гар урлал, цутгуурын 6 насны морьд, морьд гуулийг алтадсан, хаш, шүр үнэт чулуу, сийлбэртэй үнэт ум хар мод


Салбаруудын байршил:

  • Хан-Уул Имарт 3-р давхарт, 8805-7965, 9656-0902
  • УИД зүүн хойно, Гандирс хажууд, Мөнгөн талст төв дэлгүүр, 9090-0800, 8099-0145


Хүргэлтийн захиалга өгөх утас: 8898-1100, 8988-1818, 8988-1819

#Мөнгөн_Талст#Танаас_Эхлэх_Түүх